Хүрэхгүй холоос таны гарт
Манай компани 2018 онд үүсгэн байгуулагдсан цагаас хойш Монгол, Европ, ОХУ, Азийн төмөр замын сүлжээгээр төмөр замын болон холимог тээврийн төрлийг ашиглан энгийн ачаа, химийн болон аюултай ачаа, тусгай зориулалтын чингэлгийн ачаа, тээвэрлэлтийн онцгой нөхцөлтэй ачаа зэргийг тээвэрлэх үйлчилгээг харилцагчиддаа санал болгон ажиллаж байгаа билээ. Түүнчлэн авто тээврийн салбарт, МУ-ын Гаалийн Итгэмжлэгдсэн Тээвэрлэгчийн тусгай зөвшөөрөл болон ТИР (International Road Transport) карнет ашиглан импорт, экспортын тээврээс гадна Монгол улсаар дамжин өнгөрөх транзит тээвэрлэлтийг амжилттай гүйцэтгэж байна. Бид 6 жилийн хугацаанд тээвэр зуучийн салбарт үйл ажиллагаа явуулахдаа мэргэжлийн өндөр түвшний менежерүүдийг багтаа нэгтгэхээс гадна агентийн сүлжээгээ амжилттай тэлж, дэлхийн шилдэг тээвэрлэгч компаниудтай хамтран ажиллах гэрээг үзэглэн харилцагчдынхаа хүлээлтэд нийцсэн үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.